“Соёлын цаг” нөлөөллийн аян өрнөж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-09-21 14:04:04

Увс /МОНЦАМЭ/. “Соёлын цаг” нөлөөллийн аяны нээлт өнөөдөр Гиваан баатарын талбайд болж байна.

Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран ард иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, зорилгоор энэхүү аяныг улс орон даяар нэгэн зэрэг өрнүүлж байгаа аж. Энэхүү үйл ажиллагааны нээлтийн үйл ажиллагаанд албан байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтан албан хаагчид, ард иргэдийн төлөөлөл өргөнөөр хамрагдаж байна. 

 

Холбоотой мэдээ