Маргааш ”Алдар”-ын ойн нэрэмжит  тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batsaikhan@montsame.mn
2016-05-19 15:05:45

“Алдар” спорт хорооны 70 жилийн ойд зориулсан өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээн маргааш болно. Тэмцээн "Алдар"-ын шинэ спорт цогцолборт эхлэх юм.

 Жин тус бүрт түрүүлсэн өсвөрийн бөхчүүдийг энэ оны 7 дугаар сард ОХУ-ын Якутад болох “Дети Азий” олон улсын хүүхдийн ҮI наадамд оролцох эрхээр шагнаж урамшуулна. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав ажиллах юм. Тэмцээний нээлтийн үеэр "Алдар" спорт хорооны чөлөөт бөхийн 5 үеийн тамирчдыг алдаршуулах ёслолыг зохион байгуулж, тамирчид мод тарих юм байна.  Энэ тэмцээнд хөвгүүд: 35, 38, 42, 46, 50, 54 ,58, 63, 69, 76, 85 кг, охид: 32, 34, 37, 40, 44, 48, 52, 57, 62, 67 кг-ын жинд тус тус хүч үзнэ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ