Истанбул-Улаанбаатарын тусгай онгоцоор 253 иргэн эх орондоо ирлээ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-09-19 15:51:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Истанбул-Улаанбаатарын тусгай онгоцоор өнөөдөр 253 иргэн эх орондоо ирлээ.


Тодруулбал, бага насны хүүхэдтэй 49 гэр бүл, жирэмсэн эмэгтэй 8, асран хамгаалагчтай 8 өндөр настан иржээ. Мөн  17 нь эрүүл мэндийн шалтгаантай, 54 нь оюутан, 117 нь бусад шалтгаантай байна. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Орентал”, “Алтай”, “Боржигон”, “Мөнххустай”, “Налгар” зочид буудал, амралтын газруудад тусгаарласан талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Засгийн газар, УОК-ын шийдвэрээр энэ сард гадаад улсууд руу 13 тусгай нислэг үйлдэж, иргэдээ татан авахаар төлөвлөснөөс нийт 8 нислэгийг үйлдээд байна. Энэ сард үйлдэх нислэгийн хуваарт

-9 дүгээр сарын 21-нд Сөүл-Улаанбаатар 

-9 дүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 

-9 дүгээр сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 

-9 дүгээр сарын 25-нд Седней-Улаанбаатар 

-9 дүгээр сарын 28-нд Сиатл-Улаанбаатар

Холбоотой мэдээ