Хулгайчдаас сэргийлж машины толин дээр дугаар бичиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-19 12:52:14

Авто машины толийг хулгайлах явдал тасрахгүй байна. Үүнтэй холбогдуулан ЗЦГ-аас машины толин дээр тухайн улсын дугаарыг бичих үйлчилгээ эхлүүлэхээр болсон.

Энэ удаа Нийслэлийн Баянзүрх дүүргийн  Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс авто машины эд анги, түүний дотор толь, батерей зэрэг зүйлийг хулгайд алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн зөвшөөрлийн дагуу автомашины толь болон хавтсан дээр  улсын дугаарыг нь бичих үйлчилгээг энэ сарын 14-ний өдрөөс эхлүүлжээ. Автомашины толь, хавтсан дээр үнэ төлбөргүйгээр улсын дугаарыг нь бичиж байна. Мөнгөн аяга, шилэн бараа бүтээгдэхүүн дээр бичиг хийдэг халаагч бичвэрийн үзгээр эдгээр дугаарыг тэмдэглэж байгаа юм. Одоогоор тус дүүргийн 14, 16 дугаар хороон дахь Цагдаагийн хэсгийн байранд ажлын цагаар дээрх үйлчилгээг тогтмол хийж байна. Эдгээр хороонд 32 иргэн бичвэр хийлгээд байгааг олон нийтэд мэдэгдэж байна гэж ЗЦГ-ын Гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх хэлтсээс ирүүлсэн мэдээнд дурджээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ