Баян сумын иргэд 20 гаруй төрлийн үйлчилгээг нэг дороос авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-09-16 17:36:50

Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн харьяа агентлаг, байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Баян суманд зохион байгуулж байна.

Уг өдөрлөг нь "Хүртээмжтэй, чанартай төрийн үйлчилгээний жилийн хүрээнд Нийгмийн салбарын үйлчилгээг иргэдэд ойртуулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой аж.

Өдөрлөгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл, урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Нийтийн номын сан, Музей, Монгол туургатан театр, Албан бус, насан туршийн боловсролын төвүүд оролцож иргэдэд нэг дороос 20 гаруй төрлийн үйлчилгээ үзүүллээ. Энэ нь иргэдийн ажил хөөцөлдөх цаг завыг хэмнэж өгдөг бөгөөд иргэдийн талархлыг хүлээж чадсан өдөрлөг болсон гэж албаныхан ярьж байлаа.

  

Холбоотой мэдээ