Дугуйн спортоор амжилт гаргасан сурагчдад талархал гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-09-15 14:22:54

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Улсын тэргүүний цогцолбор 1 дүгээр сургуулийн захиргаанаас дугуйн спортоор хичээллэж, сургуулийнхаа нэрийг алдаршуулж буй сурагчдаа өнөөдөр хүлээн авч, талархал гардууллаа.

Тус сургуулийн сурагчид уулын дугуйн спортын Төвийн бүсийн Дархан-88”, Баруун бүсийн “Ховд 4х20” тэмцээний 16-18 насны ангилалд амжилттай оролцож, тэргүүн байрт шалгарсан амжилт гаргажээ.

Сургуулийнхаа нэрийг үргэлж өндөрт өргөж, улам бүр хичээж, илүү их амжилт гаргах болно гэдгээ уулын дугуйн спортоор хичээллэдэг сурагчид энэ үеэр онцлон хэлж байв.

Эдгээр сурагчид энэ сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсын аварга шалгаруулах уулын дугуйн тэмцээнд явахаар бэлтгэлээ базааж байгаа аж.

 

Холбоотой мэдээ