Эмийн эргэлтийн сангуудад тусгай зөвшөөрлийг олгохоор боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-09-14 10:10:08

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн удирдлагууд харьяа хэлтсүүдийн дарга нартай уулзах үеэрээ Эмийн эргэлтийн сангийнхны хүсэлтийг зөвшилцөв.

Энэ хүрээнд 2020 оны 12 дугаар сарыг дуустал эмийн эргэлтийн сангуудад тусгай зөвшөөрлийг олгохоор боллоо.

Үүнийг тодруулбал, 2018 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Эмийн эргэлтийн санг Эрүүл мэндийн төвд харьяалуулснаас үүдэн сумдад ЭЭС-гийн хууль эрх зүйн байдал тодорхойгүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй хүндрэл үүсээд байсан аж.

Иймд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат хүсэлт гаргасан сумдын саналыг хүлээн авч ирэх оныг хүртэл тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргалаа.

 

Холбоотой мэдээ