"Ургац хураалт-2020" зөвлөгөөнийг Баянцогт суманд зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-09-14 10:21:12

Төв /МОНЦАМЭ/. "Атрын IV" аяны гарааг ургацын өндөр амжилтаар эхлүүлж байгаа Төв аймгийнхан ургац хураалтын зөвлөгөөнөө Баянцогт суманд зохион байгуулж байна. 

Тодруулбал, тус аймаг намрын ургац хураалтын үеэр тариаланчиддаа зөвлөгөө зөвлөмж, мэдээлэл өгөх зорилгоор ургац хураалтын зөвлөгөөн зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн зөвлөгөөнөө Баянцогт суманд хийж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, аймгийн Засаг даргын албан үүргийг гүйцэтгэгч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, ХХААХҮЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын техник хангамж, засвар үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн М.Ариунболд, ХААДС-ийн дэмжлэгийн удирдлагын газрын менежер М.Цэрэндорж болон тариалан бүхий 16 сумын удирдлагууд, тариаланчид, ногоочид, механикжуулагчид, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна. 

Зөвлөгөөнөөр төмс, хүнсний ногоо, үр тариаг технологийн хугацаанд хаягдалгүй хураан авах, тариаланчид туршлага солилцох, тариа хураалтыг оновчтой шуурхай зохион байгуулахад холбогдох төрийн байгууллагуудын оролцоо, ажлын уялдааг хангуулах аж. 

Ташрамд, энэ жил "Атрын IV" аяны гарааны жилд хагас сая тонн ургац хураан авах урьдчилсан тооцоололтой байгаа хэмээн аймгийн ургацын штабаас мэдээлсэн. 


Холбоотой мэдээ