Сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажлыг дахин эхлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-09-11 12:03:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын иргэн 33 настай, эрэгтэй Ө Хөх хөтөл багийн “Алаг толгой” хэмээх газарт хадлан хадаж байгаад өнгөрсөн сарын 18-ны өдрийн 23:00 цагийн орчимд гэр рүүгээ мотоциклтой яваад сураггүй болсон.

Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тухайн иргэнийг эрэн хайх ажиллагааг өнгөрсөн сарын 19-24-ний өдрүүдэд зохион байгуулсан ч үр дүн гараагүй. Улмаар ар гэрийнхэнтэй зөвшилцөж эрлийн ажлыг зогсоосон юм.

  Тэгвэл сураггүй болсон иргэний ар гэрээс ирүүлсэн хүсэлтээр аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг дахин эхэлжээ. Тодруулж хэлбэл, тус газрын алба хаагчид ар гэрийнхэнтэй хамтран энэ сарын 10-ны өдөр Алаг толгойгоос баруун урд зүгт “Хавцлын ам” гэдэг газар хүртэл 12 км-т явганаар самналт хийсэн ч үр дүнд хүрээгүй аж.

Эрэн хайх ажиллагаа өнөөдөр үргэлжилж байна.

Холбоотой мэдээ