Айл өрхүүдийн хашааг хаягжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-18 17:48:03

Дорноговь аймгийн Өргөн сумын ЗДТГ-аас 2016 онд СХС-гийн хөрөнгөөр нийт дөрвөн  ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.

Үүний нэг нь сумын төвийн айлуудыг хаягжуулахаар  нийт 32 сая төгрөгийн хөрөнгийг гаргаж зураг төсөв боловсруулж буй.Хаягжуулах тухай хуулийн дагуу сумын төвийн бүх айл өрхийг нэгдсэн стандарт хаягтай болгох, нэр дугаар олгох, дээрээс нь төв замуудын хаягийг шинэчлэх зэрэг ажлыг зохион байгуулах юм.

 Тус сум нийт 500 гаруй өрхтэй бөгөөд үүний  300 гаруй  нь сумын төвд амьдардаг аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ