Хятадад дотоодод халдварласан тохиолдол бүртгэгдсэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-09-09 12:03:46

БЭЭЖИН. /Xinhua/. Эх газрын Хятадад мягмар гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан тохиолдол бүртгэгдээгүй гэж тус улсын Эрүүл мэндийн хорооноос өнөө өглөө мэдээллээ.


Мягмар гарагт халдварын хоёр тохиолдол илэрсэн нь бүгд хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Тухайн өдөрт халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй бол 12 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ.


Хятадад энэ сарын 8-ны байдлаар халдварын 85146 тохиолдол бүртгэгдсэнээс 80347 хүн эдгэрч, 4634 хүн нас баржээ. Мөн 165 өвчтөн эмчилгээ хийлгэж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд байна.


Мөн халдварын 2597 тохиолдол зөөвөрлөгдөн ирснээс 2432 хүн эмнэлгээс гарсан бол 165 хүн эмчлүүлж байна. Зөөвөрлөгдөн ирсэн тохиолдлуудаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй аж.


Үндэсний эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, мягмар гаргийн байдлаар халдвар авсан хүмүүстэй ойр байсан 6603 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд тухайн өдөрт 336 хүн ажиглалтаас гарсан байна.


Мөн эх газрын Хятадад баасан гарагт халдварын шинж тэмдэггүй найман шинэ тохиолдол бүртгэгджээ. Тухайн өдрийн байдлаар 308 ийм тохиолдлыг эмнэлгийн хяналтад оруулсан бөгөөд тэдгээрийн 306 нь зөөвөрлөгдөн иржээ.


Есдүгээр сарын 8-ны байдлаар Хонконгт коронавирусний халдварын 4895, Макаод 46, Тайваньд 495 тохиолдол тус тус бүртгэгдэж, Хонконгт 99, Тайваньд долоон хүн нас баржээ. Мөн Хонконгт 4543, Макаод 46, Тайваньд 475 хүн эдгэрсэн байна.

Холбоотой мэдээ