Салбартаа анхдагч болж орон нутагт олон улсын стандарт нэвтрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-09-08 16:17:35

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаандаа ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүллээ. 

Тодруулбал, Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, “Хүртээмжтэй чанартай төрийн үйлчилгээ” урианы жилд 27 сумын ЗДТГ, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Заамар, Батсүмбэр сумын нийгмийн даатгалын үйлчилгээнд Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандарт нэвтрүүлэх ажлыг  тусгажээ.

Энэ хүрээнд олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг “Ворлд стандарт консалтинг” ХХК-тай хамтран хэрэгжүүлсэн бөгөөд эдгээр байгууллагууд нь салбартаа анхдагч болж орон нутагт олон улсын стандарт нэвтрүүлж байгаа гэдгээрээ ихээхэн онцлогтой аж.

Холбоотой мэдээ