Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-09-04 15:20:44
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан Хэрлэн сумын гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд холбох, техникийн үндэслэл, ажлын тоо хэмжээ, шугам сүлжээний байршил тогтоох ажлын баг хуралдлаа.
Хурлаар гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн шугамд холбох байршлын зураг гаргаж, цэвэр ус, дулааны магистрал шугам болон салбар шугамуудын байршил тогтоож, ажлын тоо хэмжээ гаргасан үр дүнг хэлэлцлээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр тухайн ажлын хэсэг дараагийн хурлаар зургийн даалгавар боловсруулж танилцуулах аж. Ингэснээр ирэх оны төсөвт зургийн ажлыг нь суулгах, Дулааны станцын зураг төсөлтэй уялдуулж, эхний хагас жилд зургаа боловсруулах зэрэг ажлаа үе шаттай эхлүүлэх нөхцөл тавигдах юм.
Холбоотой мэдээ