Жаргалант сум 100 хүүхдийн дотуур байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-09-04 11:45:31

Төв /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Жаргалант суманд 100 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо.

Шинэ дотуур байрны нээлтэд  аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат оролцож, Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж  2020-2021 оны хичээлийн жилийн үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.

Энэ хичээлийн жилд тус сумын сургууль 1380 сурагч хүлээн авч байгаа бөгөөд үүнээс нэгдүгээр ангид 162 хүүхэд шинээр элсэж байгаа аж. Харин дотуур байранд 189 хүүхэд хамрагдах хүсэлтээ өгсөн байгаа гэж тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд хэлж байлаа. Мөн сургуулийн барилгад дээврийн их засварын ажил хийсэн байна. 

Ташрамд, Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургууль нь нийт есөн судлагдахуунаар ЭЕШ өгснөөс долоон судлагдахуун улсын дунджаас давсан амжилтыг үзүүлжээ. 

Холбоотой мэдээ