Боловсролын салбарын байгууллагуудад автомашин, автобус шийдвэрлэж өглөө

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-09-01 17:24:53
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг боловсролын салбарын байгууллагууддаа автомашин, автобус шийдвэрлэж өглөө.
Аймгийн Боловсрол соёл урлагийн газар, Насан туршийн боловсрол төв, Буянт хотхон хүүхдийн зуслангийн албан хэрэгцээнд жижиг, том автобус, хоол хүнс тээвэрлэх хөргүүртэй машин, суудлын автомашиныг шийдэж, өнөөдөр гардуулж өгсөн юм. Туршлага судлах уулзалт, сургалт судалгааны ажил, зуслангийн хүүхдүүдийг хүргэж авах, ээлж солиход автобус унаа шаардлагатай байдаг. Түүнчлэн зуслангийн хүүхдийн хүнс хоолыг тээвэрлэхэд хөргүүртэй, стандарт машин шаардлагатай, иймд энэхүү асуудлуудыг шийдвэрлэж автомашинтай болголоо.
Өмнөговь аймаг боловсролыг дэмжих жилийн хүрээнд тус салбарт зорилтот хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг хийж байна. Шинэ сургууль, цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулахын зэрэгцээ мэргэжлийн хүний нөөцөд онцгой анхаарч бодлогоор хүний нөөцийг бүрдүүлж байгаа юм. Боловсролыг дэмжих жил болгон зарласнаар тус салбар дахь хөрөнгө оруулалтыг сайжруулж, улмаар амжилтаа ахиулж байна.
Холбоотой мэдээ