Бразилд халдварын улмаас нас барсан хүний тоо 120 мянга давлаа

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-08-30 11:29:40

БРАЗИЛИА. /CNN/. Бразилд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 41350 тохиолдол шинээр илэрч, 758 хүн нас барлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.


Ингэснээр Бразилд халдвар авсан хүний тоо 3864153-т, халдвараар нас барсан хүний тоо 120262-т хүрсэн байна. Бразил нь халдварын тохиолдол, нас барсан хүний тоон үзүүлэлтээрээ АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэж байгаа юм.


Бразилын хамгийн их оршин суугчтай Сан-Паулу мужид халдвар хамгийн их тархсан бөгөөд тус мужид 801422 хүн халдвар авч, 29944 хүн нас барсан нь улс даяар нас барсан хүний дөрөвний нэгтэй тэнцэж байна. 

Холбоотой мэдээ