Цахим тоглоомын газруудыг үе шаттай нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой комиссын Ажлын хэсэг өчигдөр хуралдаж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх талаар хэлэлцлээ.
Дэлхийн олон улсад тархаад буй "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд манай улс халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, үзвэр үйлчилгээний газруудыг үе шаттайгаар нээж буй. Эдийн засгийн тодорхой нөлөөлөл үзүүлж байгаа учраас ДЭМБ болон ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийг баримталж, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх шийдвэрийг НОК-ын Ажлын хэсэг гаргалаа.