Дөрвөн өрх малжуулах төсөлд хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад сумаас дөрвөн малчин өрх малжуулах төсөлд хамрагдсан байна. 5 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн Хэлтсээс “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “хөтөлбөрт оролцох Даланзадгад сумын малчин залуусыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгууллаа.
Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 35 хүртлэх насны 2-оос доошгүй ам бүлтэй, 50-150 толгой малтай малчин өрхүүд оролцсон юм. Чин сэтгэлээсээ малжин сонирхолтой дөрвөн малчин өрхийг 17,0 сая төгрөгөөр санхүүжүүлэн малжуулах арга хэмжээнд хамруулахаар боллоо. Мөн тус сумын Засаг даргын орлогч Э.Өлзийжаргал, Хөдөлмөрийн Хэлтсийн мэргэжилтэн Н.Байгальсайхан, малчид гурвалсан гэрээ байгуулан гарын үсэг зурав.
Энэхүү хөтөлбөрт саналаа ирүүлсэн малчин залуусыг өөрсдийг нь байлцуулан ийнхүү шийдвэрлэх болсон нь малжуулах төслийг тойрсон маргааныг таслан зогсоож чадсан ажил болсон гэж Хөдөлмөрийн хэлтэсийнхэн үзэж байгаа юм.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн