Аутизм, дауны хам шинжийн асуудлаар сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-08-25 17:14:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Тусгай олимпын хороо, Монголын Аутизмын холбоо, Монголын Дауны холбоо, Норвегийн тусламжийн байгууллага хамтран "Дауны хам шинж, Аутизмын хүрээний эмгэг, боловсролд тэгш хамруулалт" сургалтыг Өлгий хотод зохион байгууллаа.

Сургалтад хөгжлийн болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх, Өлгий хотын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, эрүүл мэндийн багш, эмч, цэцэрлэгийн арга зүйч, эмч нар оролцов.

Сургалтын үеэр Монголын Дауны холбооны тэргүүн В.Ганзориг, Монголын Аутизмын холбооны гүйцэтгэх захирал Л.Алтангэрэл нар «Дауны хам шинж гэж юу вэ? Хавсарсан өвчин, эмгэг.  Хүүхдийн онцлог, хөгжүүлэх нь», «Аутизмын хүрээний эмгэг гэж юу вэ? Ажиглах, эрт оношлох тухай. Аутизмын гарын авлагыг ашиглах», «Боловсролд тэгш хамруулах туршлага» зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.

Мөн сургууль, цэцэрлэгийн багш, эмч, арга зүйч, эцэг эхчүүдийн сонирхсон асуултуудад хариулж, зөвлөгөө өглөө. 

Холбоотой мэдээ