Прокуроруудын шүүх хурал хойшиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-17 15:46:23

Өнгөрсөн оны 7 дугаар сард хоёр прокурор хар тамхины хэрэгт холбогдож, 4 сарын турш Цагдан хорих 461дүгээр ангид саатуулагдсан ч 11 дүгээр сард батлан даалтад гаргасан юм. Гэвч тэднийг дахин хорьж байгаад шүүх хурлыг хийхээр болсон.

Хэрэгт холбогдсон прокуроруудыг энэ оны 1 дүгээр сарын 6-нд  дахин хорьж, Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч тэдэнд холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэвч шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж хэргийн дутуу бүрдэлтэй гэж үзсэн байдаг. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч өмгөөлөгч нарын хүсэлтээр дахиад хойшилжээ. Шүүгчдэгчдийн өмгөөлөгч нар гадаад руу ажлаар явж байгаа учир  шүүх хурлыг ирэх сарын 15-ныг хүртэл хойшлууллаа.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ