Хөвсгөлийн цагдаа нар дэд байрт шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-17 15:41:05

Монгол улсад Цагдаагийн байгууллага байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд  Хангайн бүсийн аварга шалгаруулах урлаг спортын наадам Баянхонгор аймагт болж Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын хамт олон багийн дүнгээр дэд байрт шалгарчээ.

Тус наадам нь сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис урлагийн наадам гэсэн төрлөөр нийт хангайн бүсийн 6 аймгийн 200 гаруй тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорьжээ. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын эрэгтэй баг сагсан бөмбөгийн төрөлд тэргүүн байр,эмэгтэй баг хүрэл медаль, гар бөмбөгийн төрөлд эрэгтэй хүрэл медаль,эмэгтэй алтан медаль, ширээний теннис дөрөвдүгээр байр,гоцлол дууны төрөлд дэд байрт, хамтлаг бүжгийн төрөлд 2-р байр,гоцлол бүжгийн төрөлд хоёрдугаар байранд орсноор нийт багийн дүнгээрээ дэд байр эзэлсэн ажээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа
 

Холбоотой мэдээ