Хүүхдийн хөдөлмөр зуслан дөрөв дэх жилдээ ажиллаж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-08-21 11:00:15

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт зуны хөдөлмөр зуслан дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Өрх гэр бүлийн хөгжлийн жилийн хүрээнд тус аймагт "Хүүхэд хөгжлийн түлхүүр" аймгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхэд багачуудыг амьдрах ухаанд сургах, цахим орчны зохистой хэрэглээг бий болгох зорилготой "Хөдөлмөр зуслан энэ жилийн хувьд дөрөв дэх ээлждээ хүүхдүүдээ хүлээн аваад байна. Энэхүү зусланд хүүхдүүдийг авахдаа тэдний эцэг эхтэй хамтран ажиллах гэрээ байгуулан, зуслангийн дүрэм, журмыг танилцуулж зусланд байрлах гэрүүдэд бүлгийн зохион байгуулалтыг хийж ажилладаг. Амрагч хүүхдүүдийн долоо хоног болон өдөр тутмын ажиллах төлөвлөгөө боловсруулан жижүүрийн хуваариудыг гаргаж бүлгийн нэр, уриатайгаар уламжлалт хөдөлмөрт сургадаг байна. Хүүхдүүд өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол бэлтгэх ажлуудад суралцахаас гадна малчдын заавар зөвлөгөөний дагуу мал ялгах, хариулах, ширдэг оёж, услах, ус зөөх, хороо бууц цэвэрлэх, гэрийн боорцог хийх, гал түлэх, монгол үндэсний хоол хийх зэрэг ажлуудыг бие даан хийж сурдаг байна.


Холбоотой мэдээ