Баруун сумдынхаа чиглэлд 100 км хатуу хучилттай авто замтай болно

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-08-20 21:10:53
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгаас баруун сумдынхаа чиглэлд орон нутгийн хөрөнгө оруулалтаар хатуу хучилттай авто зам тавьж байгаа билээ.
Даланзадгад-Баяндалай-Гурвантэс чиглэлийн засмал замын ажил үргэлжилж, энэ жил Баяндалай сумын төвөөс баруун хэсэгт 10 км замыг барьж байна. Зам барих ажлын явц хуваарийн дагуу хэвийн явж байна. Хайрган хучилт, гүүрэн байгууламж, үерийн усны хоолой сувагжилтын ажлуудыг хийж байна. Тус сумын Засаг дарга П.Батбаатар зам барих ажлын явцтай танилцаж цаг хугацаа шахуу байгаа тул зарим нэг ажлууд хугацаа бага зэрэг алдаж байгаад анхаарч ажиллахыг сануулсан байна. Энэхүү замын бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссанаар Өмнөговь аймаг баруун сумдынхаа чиглэлд 100 км хатуу хучилттай авто замтай болох юм.
Холбоотой мэдээ