Музей сонирхогчдын тоо 30 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-08-19 16:12:39

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Covid-19”-өөс урьдчилан сэргийлэх хөл хорионы улмаас  манай улсад энэ зун гадны жуулчид ирээгүй. Харин түүхэн дурсгалт газруудаар аялах дотоодын иргэд цөөнгүй байлаа.

Өнгөрсөн жилтэй харьцуулахад дотоодын аялагчид 30 хувиар нэмэгдсэн болохыг Хархорум, Эрдэнэзуу музейн тайлбарлагчид хэлж байна. “Музейгээр өдөрт 70-300 хүн зочилж байгаа. Наадмын амралтын өдрүүдэд Эрдэнэзуу музейг хоёр мянга орчим хүн тасалбар авч үзсэн” хэмээн Хархорум музейн захирал Л.Шинэбат хэлсэн юм.

Эрдэнэзуу музей сан хөмрөгтөө долоон мянга гаруй цуглуулгатай. Үүнээс Монгол Улсын хосгүй үнэт 100 гаруй үзмэртэй бол Хархорум музей 10 мянгаад үзмэртэй аж. Үр хүүхдэдээ эх орныхоо түүх, соёлыг танилцуулахыг хүссэн эцэг, эхчүүд музейгээр дайраад өнгөрөх бус ороод гардаг болжээ.  

Холбоотой мэдээ