Ноос, ноолуурын гарцыг 100-320 граммаар нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-08-19 10:22:10

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт хэрэгжиж байгаа “Шинэ хөдөө Булган” төслийн хүрээнд улс, орон нутгийн төсвөөс 2017-2019 онд нийт 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Жимс жимсгэнэ тариалах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, мал аж ахуйг эрчимжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн юм. Түүнээс малын үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх чиглэлээр шилмэл үүлдрийн хээлтүүлэгчийг сум бүрт олгоод байна. Аймгийн хэмжээгээр “Эрчмийн хар” үүлдрийн 245 ухна, “Дархад” үүлдрийн 122 , “Цагаан уул” үүлдрийн 120, “Баяд” үүлдрийн 300 хуцыг бог малын үүлдэр угсааг сайжруулах зорилгоор сумдад нийлүүлжээ.

“Шинэ хөдөө Булган” төслийн үр дүнд өндөр ашиг шимтэй малын нийт сүрэгт эзлэх хувь 7-8 хувиар өсөж, нэг малаас авах ашиг шимийн үзүүлэлт нэмэгдэж, хонины махан ашиг шим 2-3 кг, ноосны гарц 200-320, ямааны ноолуур 100-150 граммаар нэмэгдэнэ гэж аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээллээ.

Холбоотой мэдээ