Замын-Үүд боомтоор 110 иргэнийг татан авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-18 18:26:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр, Монгол Улс өнөөдөр 110 иргэнээ Замын-Үүд боомтоор БНХАУ-аас татан авч байна.

Хилийн нэвтрэх цэг дээр татан авалтыг Замын-Үүд хилийн боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас халдвар хамгааллын дэглэмийн дагуу зохион байгуулж, эрүүл мэндийн асуумж, тандалт хийн хариу арга хэмжээг хэрэгжүүлж байна. Эх орондоо ирсэн иргэдийг Говьсүмбэр, Сайншанд, Замын-Үүд суманд тус тус тусгаарлаж буйг Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас мэдээллээ. 





Холбоотой мэдээ