“Цагаан Арслан” цомоор дөрвөн байгууллагыг шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-05-17 08:38:20
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн 40 жилийн ойн баярын хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Орхон аймгийг Д.Сүхбаатарын одон”-оор шагналаа.

Мөн ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж буй олон иргэнийг төрийн дээд одон медалиар урамшуулав. Түүнчлэн ИТХ-ын нэрэмжит “Цагаан Арслан” цомоор “Эрдэнэт хивс”, “Эрдсүлж”, “Эрдмин”, “ОТК”, “Орда Заан хошуу” ХХК тодорлоо. Мөн АИТХ-ын “Иргэний төлөө” медалиар М.Балжинням, Д.Соёлмаа нарын 20 иргэн, “Хүндэт жуух” бичгээр 55 иргэнийг шагналаа. Үүнээс гадна аймгийн Засаг даргын нэрэмжит “Орхон аймгийн Хүндэт тэмдэг”–ээр Р.Улаанхүү, Б.Жигмэдсүрэн, М.Даваажав нарын 59, “Жуух бичиг”-ээр С.Ичинхорлоо, Б.Бямбасүрэн, И.Алтанзагас нарыг 80 иргэнийг шагнав.

                                                                                                                            Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ