“Эх Орон” намын даргаар Б.Цэрэнбалжирыг бүртгэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР“Эх Орон” намаас ирсэн шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх өнөөдөр хэлэлцлээ.
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, “Эх Орон” намын даргаар Батаагийн Цэрэнбалжирыг сонгосныг бүртгэв.
Н.Туяа