Бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг үүрэг болголоо

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2020-08-14 11:09:22

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймагт энэ жил ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль, аймгийн Нэгдсэн эмнэлэг, аймгийн төвийн авто зам, цэцэрлэгийн барилгын өргөтгөл зэрэг бүтээн байгуулалт өрнөж байна.

Дөрвөн блок бүхий сургуулийн барилгын ажлыг улсын төсвийн 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгөөр “Идэр Чандмань” ХХК, эмнэлгийн барилгыг “Тэргүүн чансаа” ХХК улсын төсвийн 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр тус тус гүйцэтгэж буй.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Билэггүмбэрэл бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, гүйцэтгэгч компанийн удирдлага, инженер техникийн ажилчдын санал бодлыг сонсон, ажлаа эрчимжүүлэх үүрэг даалгавар өгчээ.

Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанартай гүйцэтгүүлж цаг хугацаанд ашиглалтад оруулахад орон нутгаас дэмжиж ажиллахаа илэрхийлж, орон нутгийн иргэдийг ажлын байраар ханган ажиллахыг гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдээс хүссэн байна.

Холбоотой мэдээ