Дугуйн спортын бүсийн аварга шалгаруулах тэмцээн болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-12 17:12:43

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн "Монгол алтай" дугуйн холбооноос жил бүр зохион явуулдаг "4х108 км"-ийн уулын дугуйн буухиа тэмцээн наймдугаар сарын 15,16-ны өдөр болно. Тэмцээнийг Ховд аймгийн төвөөс Булган сум чиглэлд зохион байгуулах ба 2020 оны баруун бүсийн аварга баг, тамирчдыг шалгаруулах гэж байгаагаараа онцлогтой юм.

Иймд "Ховд-Булган 2020" сэдэвт уулын дугуйн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд баг, тамирчид идэвхтэй оролцохыг уриаллаа. Тэмцээний хүрээнд оролцогчид аймгийн төв талбайгаас Булган сумын хилийн боомт хүртэл нийт 438 км замд уралдах юм.

Ингэхдээ байгууллага, баг тус бүр дөрвөн гишүүнтэй оролцох боломжтой.  Үүнд 16-30 нас буюу өсвөр, 30-аас дээш буюу идэр үе гэсэн насны ангилалтай байна. Энэ үеэр багийн буухиа уралдаанаас гадна тамирчдын дунд бооцоот ганцаарчилсан 45 км-ийн уралдаан зохион байгуулахаар төлөвлөжээ.  

Холбоотой мэдээ