Хууль бусаар тарвага агнасныг илрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-12 10:40:20

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нутаг дэвсгэрт тарвага хууль бусаар агнах, түүхий эд, эрхтнийг тээвэрлэж явахгүй байхыг анхааруулж байна. 

Хууль бусаар тарвага агнах, зарах, хадгалах, тээвэрлэх, махыг нь хоол хүнсэнд хэрэглэх, түүхий эд, эрхтнийг эмчилгээнд ашиглах, өвчлөл үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн төв буюу Жаргалант суманд  дөрвөн  хяналтын пост ажиллаж байна.

Тус хяналтын постод  Цагдаа, Онцгой байдлын газар, Авто тээврийн төв зэрэг мэргэжлийн байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа юм. Алба хаагчид өчигдөр тарвага хууль бусаар агнаж, Жаргалант суманд нэвтэрсэн тээврийн хэрэгслийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу шалгаж байна.

Иймд иргэд хөдөө орон нутагт амарч, аялахдаа тарваганы түүхий мах, эд эрхтнийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй, үхсэн сэг зэмтэй харьцахгүй, тарваганы мах, нойтон тулам нууцаар тээвэрлэж явахгүй байх, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас дахин анхааруулав.


 

Холбоотой мэдээ