Жимс, жимсгэнэ тариалагчдыг цаг алдалгүй хор цацахыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-08-11 12:33:29

Увс /МОНЦАМЭ/. Бороо хур элбэг орж байгаагаас үүдэн хогийн ургамал, хортон шавьж ихээр гарч байгаа тул жимс жимсгэнэ тариалагчдыг цаг тухайд нь хор цацаж, устгахыг аймгийн ХХААГ-аас анхааруулж байна.

“Увс аймгийн хэмжээнд энэ жил 771 га-д жимс жимсгэнэ тариалсан. Тариалан эрхлэгчид маань жил бүр хураан авдаг арвин ургацаа авахын тулд хогийн ургамал, хортон шавьжийг тухай бүрд нь устгах арга хэмжээг шуурхай авч, тохирсон хорыг нь цацах хэрэгтэй байна. Чацарганын болц одоогоор арай гүйцээгүй байна. Ирэх 9-р сараас эхлээд түүх байх” хэмээн аймгийн ХХААГ-ын ерөнхий агрономич Т.Пүрэвмаа хэллээ.

Холбоотой мэдээ