Булган аймаг дахь Түрэгийн үеийн бунхныг музей болгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nyamtulga@montsame.mn
2016-05-16 13:46:27

АНКАРА. /Yenisafak/. Монголын байгууллагуудтай хамтран тус улсын Булган аймгийн нутаг дахь Майхан уулын энгэрт орших эртний Хөх Түрэгийн хаант улсын үеийн бунхант булшнуудыг музейн үзүүлбэр болгож, хамгаалалтад авна гэж Туркийн Олон улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /TIKA/ мэдэгджээ.

Энэ бунхант булшнууд нь Туркийн эртний урлаг соёлыг судлах цорын ганц эх сурвалж юм гэж TIKA-ын Улаанбаатар дахь зохицуулагч Вейсэл Чифтчи мэдэгдэв.

Хөх Түрэгийн хаант улсыг 552 онд Дундад зууны үеийн Өвөр Азийн Хөх Түрэгийн Ашина овгийнхон үүсгэн байгуулжээ. Тэд уйгуруудад ялагдах хүртлээ буюу 744 он хүртэл өнөөгийн Монгол Улсын нутагт оршин тогтнож байжээ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ