Алтан хараацай айлд үүрээ засжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-08-07 10:34:15

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн малчин Р.Төмөрсүхийн гэрт хараацай үүрээ засжээ.

Тодруулбал, Р.Төмөрсүхийнд сүүлийн гурван жил дараалан хараацай шувуу үүрээ зассан байна. Эр, эм хоёр хараацай тооно болон үүрэн дээрээ ээлжлэн тогтмол суудаг бөгөөд өндөгнүүд нь хагараад төд удалгүй үүрээ орхиод явдаг ажээ.

Хараацай шувуу их уран, үүрээ хаа хамаагүй газар засдаггүй гэдэг. Өндөр дээр болон хүний нүд, харц бага тусах, энерги сайтай газар засдаг гэдэг аман яриа бий. Хараацай үүрээ зассан Р.Төмөрсүхийнх охин, хүү хоёртой. Тэрээр хэлэхдээ: -“Хараацай шувуу манайд үүрээ жил бүр засдаг болсон. Нүдэнд харагдахгүй нэг л өдөр зассан байдаг. Өндөгнүүд нь хагарч үүрээ тойрч гүйлдсээр нисээд явдаг. Урд жилүүдэд нүүж чадахгүй тохиолдол байдаг байлаа. Нутаг сэлгэсэн ч араас тойрч ирээд үүрээ засдаг. Их учиртай л байх” хэмээн хуучилсан юм. 


Холбоотой мэдээ