Мал угаалгын ажлыг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-07 10:23:09

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Мал угаалгын ажлыг эрчимжүүлэх тухай” Мал эмнэлгийн газрын даргын 01 тоот албан даалгавар гаргасан байна.

Энэ хүрээнд “Мал угаалга-2020” сэдэвт хоёр сарын аян өрнүүлэх юм. Тус аяны үйл ажиллагаа нь ирэх аравдугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжилнэ. Энэ хугацаанд сумдын нийт үхэр, хонь, ямааг угаалгын ажилд хамруулах аж.

Ингэхдээ мал угаалгын ажлын ач холбогдол, үр дүнгийн талаар малчдад сурталчлах, шаардлагатай бодис, эм бэлдмэл, техник хэрэгслийн нөөц бүрдүүлэх, хөдөөгийн багуудад ажиллах нарийвчилсан төлөвлөгөө, хуваарь гаргах зэрэг хэд хэдэн чиглэлийг Сумдын мал эмнэлгийн тасгийн дарга, тархвар зүйч, улсын байцаагч нарт үүрэг болгов.

Энэ ажил шимэгчтэх өвчин болон бусад халдвараас сэргийлэх, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах холбогдох хууль, журмыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд онцоллоо.  

Холбоотой мэдээ