Бизнесийн хуульчдын зөвлөлийг шинэчлэн байгуулав

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-08-06 13:36:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ-ын дэргэд Комплаенсын үндэсний зөвлөлийг шинэчлэн байгуулав. 

Тус зөвлөл нь бизнест тулгарч байгаа асуудлыг зөв үнэлж дүгнэн, хуулийн гарц гаргалгаа боловсруулах зорилгоор ажилах юм. Бизнесийн эрхзүйгээр мэргэшсэн хуульч, судлаач, зарим компанийн захирал, хуулийн зөвлөхүүдээс бүрдээд буй уг зөвлөл хуралдлаа. 

Хурлаар, бизнесийн орчныг хамгаалах, дэмжин туслах нь зөвхөн бизнес эрхлэгч, мэргэжлийн холбоодын ажил биш юм. Үүнд нийгмийн эмч гэгдэх хуульч, эрхзүйч, судлаачдын үүрэг өндөр гэдгийг хөндөн энэ талаар Комплаенсын үндэсний зөвлөлийн хийх ажлыг төлөвлөн, үйл ажиллагааны хүрээг хэлэлцлээ.


Комплаенс гэдэг нь байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомж дүрэм журам, олон улсын стандартыг дагаж мөрдөж, ажил үйлчилгээ үзүүлэхдээ мэргэжлийн стандартыг баримтлах, олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх тухай ойлголт юм. 


Холбоотой мэдээ