Засгийн газрын хуралдаанаар 13 асуудал хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-05-16 10:37:51

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт хуралдана.

Тус хуралдаанаар нийт 13 асуудал хэлэлцэж, 5 асуудлаар мэдээлэл сонсох аж. Тухайлбал, Монгол, Австрийн Засгийн газар хоорондын хуралдааны тухай, УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачлан боловсруулсан Хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нарын санаачлан боловсруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Л.Болдын санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын санаачлан боловсруулсан НӨАТ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэх аж. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ