"Нэг сэтгэл-Нэг амь” цусны донорын аянд 30 гаруй иргэн нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-05 17:50:38

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Залуучуудын хөгжлийн төв”-өөс "Нэг сэтгэл-Нэг амь” цусны донорын нэг сарын аян өрнүүлж эхэллээ. 

Өнөөдрийн байдлаар “Нэг сэтгэл-нэг амь” аянд 30 гаруй иргэн нэгдэж, цусаа хандивласан байна.  Уг аяны хүрээнд цусаа хандивлахыг хүссэн иргэн бүр ажлын өдрүүдэд өглөө 09:00 -11:00 цагт Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дэргэдэх Цусны төвөөр үйлчлүүлэх боломжтой. Нэг удаа цус бэлэглэхэд гурван хүний амь авардаг тул залуучууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тус аянд нэгдэж, цусаа хандивлахыг албаны эх сурвалжууд уриалж байна.   

Холбоотой мэдээ