УИХ дахь намын бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-16 10:28:35

УИХ-ын шинэ долоо хоногийн эхний өдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдахаар товлоод байна. 

Тодруулбал УИХ дахь Ардчилсан намын бүлэг “Их эзэн Чингис хаан танхим”-д, МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д болох юм. Бүлгүүд энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх "Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд", "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд", “Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэж байр сууриа нэгтгэх юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ