ШЕЗ-ийн шинэ гишүүдийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ

Монголын мэдээ
batsaikhan@montsame.mn
2016-05-16 09:59:50

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох санал хураалт энэ сарын 13-ны өдөр анхан болон давж заалдах шатны нийт шүүхэд нэгэн зэрэг болсон юм. Анхан шатны шүүхийн шүүгчдийн санал хураалтад нийт шүүгчийн 96,17 хувь буюу 377 шүүгч оролцсон байна.

Санал хураалтад оролцсон Анхан шатны шүүгчдийн  олонхийн саналаар Нанзаддоржийн Лүндэндоржийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов. Харин Давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 99 хувь буюу 106 шүүгч оролцсон байна. Санал хураалтад оролцсон нийт шүүгчдийн 105 буюу 99 хувийн саналаар Дашзэвэгийн Эрдэнэчулууныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр боллоо. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ