СХД-ийн 38 дугаар хороонд зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг албадан нүүлгэжээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-07-31 15:53:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэр, Мах импекс ХХК-ийн урд, явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан гурван ТҮЦ-үүдийг албадан нүүлгэж, зам талбайг чөлөөллөө.

Энд явган хүний зам дээр  гурван ТҮЦ эгнүүлэн байршуулсан нь явган зорчигч авто замаар явахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байжээ. Мөн олон өдөр бороо орсны улмаас  усаар урсаж ирсэн сул шороо зам дагуу ихээр хуралдаж лаг шавар үүсгэн нарны илчинд эхнээсээ хатаж цагаан тоос болж автомашин зөрөхөд хүндрэл үүсээд байгаа юм.  

Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны пейж хуудаст иргэдээс ирсэн гомдол саналын дагуу газар чөлөөлөх арга хэмжээг авжээ. 

Холбоотой мэдээ