Азийн ойн хамтын ажиллагаа үүсгэн байгуулах тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-30 18:22:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр”-ийг УИХ-аас соёрхон баталсан тухай жуух бичгийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Н.Эрдэнэтуяа тус улсын Олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал Ченчо Норбуд Сөүл хотноо энэ сарын 1-нд гардуулжээ. 


The Agreement on the Establishment of the Asian Forest Cooperation Organization буюу тус байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурал ноднин 11 дүгээр сарын 21-нд соёрхон баталжээ. 


Уг батламжийг гардуулснаар, Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээр Монгол Улсын хувьд 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх юм.

Холбоотой мэдээ