“Татвар төлөгч танд баярлалаа” уралдаанд Увсын сурагчид амжилттай оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 14:09:41

Гааль, Татварын Ерөнхий Газраас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гар зураг, зохион бичлэгийн уралдааныг орон даяар зохион явуулсан байна.

“Татвар төлөгч танд баярлалаа” сэдвийн хүрээнд явагдсан энэхүү уралдаанд  Увс аймгийн Улаангом сумын Ахлах 3-р сургуулийн 11б ангийн сурагч Б.Соёлт-Од 3-р байр, мөн тус сургуулийн 11б ангийн сурагч Ч.Алтанчимэг тусгай байр эзэлсэн байна. Эдгээр сурагчдыг ГТЕГ-ын даргын "Өргөмжлөл", 50-100 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсныг аймгийн Татварын хэлтсийн дарга Н.Түмэннасан гардуулан өглөө.

   Увс аймаг Б.Батхүү

  

 

 

Холбоотой мэдээ