"Шинэ Зуунмод", "Майдар хот"-ын байгуулалтад манлайлан оролцохыг захилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-07-27 13:13:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинээр томилогдсон БХБ-ын сайд Б.Мөнхбаатар Газар, зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын ажилтай танилцах үеэр газрын багц хуулийн шинэчлэлийг яаралтай батлуулах чиглэл өгөв. 

Мөн газрын мэдээллийг ил тод болгох, салбар хоорондын уялдааг сайжруулах, шинээр хот /"Шинэ Зуунмод", "Майдар хот"/ байгуулах их ажилд хот төлөвлөлт, мэргэжлийн талаас мэргэжилтнүүд манлайлан оролцохыг үүрэг болгов.

Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгах арга хэмжээний хэрэгжилтийг хангах үүднээс 100 хоногт хийх ажлыг тодорхойлж, хэрэгжилтийг бүрэн хангуулахад анхаарахыг санууллаа. 

Сайд Б.Мөнхбаатар мөн Барилгын хөгжлийн төв зэрэг мэргэжлийн байгууллагаар орж салбарын төлөлөл, мэргэжилтнүүдтэй уулзав. 


Холбоотой мэдээ