Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага тус бүр өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-23 11:38:00

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Нийгмийн даатгалын сангийн орлого оны эхний зургаан сард 38.8 тэрбум төгрөг болж, өмнөх оноос өсжээ.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оныхоос өсөхөд тэтгэврийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгал, тэтгэмжийн даатгал, ажилгүйдлийн даатгал зэрэг сангуудын орлого өссөнтэй холбоотой юм. Харин Нийгмийн даатгалын сангийн зарлага өмнөх оноос мөн өссөн нь тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлагууд өссөнтэй холбоотой. Тухайлбал тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэрт 13.8 мянган хүнд 30.1 тэрбум төгрөг, тэтгэмжийн даатгалын сангаас бүх  төрлийн тэтгэмжид 799 хүнд 1.1  тэрбум төгрөгийг олгосон байна.

Харин нийгмийн халамжийн сан болон хүний хөгжил сангаас давхардсан тоогоор 50.1 мянган хүнд 7682.4 сая төгрөгийн тэтгэмж, хөнгөлөлт, тусламж, хишиг олгожээ. Нийгмийн халамж үйлчилгээгээр олгосон нийт мөнгөний 61.2 хувь нь нийгмийн халамжийн сангаас олгосон халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмж, хөнгөлөлт,  38.8 хувийг улсын төсвөөс олгосон тэтгэмж тусламж эзэлж байна.

Мөн нийгмийн халамжийн сангаас олгосон мөнгөний 58.6 хувийг халамжийн тэтгэврээр, 33.3 хувийг нөхцөлт мөнгөн тэтгэмжээр, 8.1 хувийг ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон болон хүнс тэжээлийн хөнгөлөлт тусламжид зарцуулж байна.

Холбоотой мэдээ