Улсын мэргэн Л.Одсайханд хүндэтгэл үзүүллээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-07-22 12:55:10

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний сурын харвааны Улсын мэргэн, спортын мастер Л.Одсайханыг Цайрт минерал ХХК-ийн хамт олон хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Тус компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд өндөр амжилт гаргасан биеийн тамир болон урлаг соёлын салбарынхныг тогтмол дэмжиж, хамтран ажилладаг юм.

Улсын мэргэн Л.Одсайханд цаашид олон наадмын түрүүг авч амжилтаа бататган, үндэсний уламжлалаа түгээн дэлгэрүүлж, аймаг орон нутгийнхаа нэр хүндийг өндөрт гаргаж байгаад бахархаж байгаагаа илэрхийлээд улам өндөр амжилт гаргахыг хүсэн сум нь мэргэн, хараа хурц байхыг  "Цайрт Минерал” ХХК-ийн ерөнхий захирал С.Батхүү ерөөлөө.

Түүний хувьд 99 жилийн дараа Сүхбаатар аймгаас тодорч буй улсын мэргэн цолтон, бас анхны эмэгтэй харваач гэдгээрээ онцлогтой. Учир нь их жанжин Д.Сүхбаатар ардын хувьсгалын наадамд хоёр удаа түрүүлж улсын мэргэн цол хүртэж байжээ. Тэрээр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул байсан билээ.

 

Холбоотой мэдээ