Согтуугаар хөдөлгөөнд оролцсон 110 жолоочид хариуцлага тооцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-20 12:02:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албанаас энэ амралтын өдрүүдэд согтуугаар  замын хөдөлгөөнд оролцсон 110 жолоочийг илрүүлж, хариуцлага тооцжээ.  

Үүнээс тээврийн хэрэгсэл жолоодох  эрхгүй үедээ согтуугаар жолоо барьсан 5 хүнийг баривчилж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 309 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ авсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ