Сөүлээс 260 иргэн эх орондоо ирнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-07-20 10:20:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Сөүлийн тусгай нислэгээр БНСУ-аас 260 иргэн өнөөдөр  эх орондоо ирнэ. Энэ нь УОК-ийн шийдвэрээр энэ сард БНСУ руу хийж буй 4 дэх удаагийн нислэг юм. 

Монгол Улсын Засгийн газар, УОК эх орондоо ирэх хүсэлт гаргасан, гадаад улс оронд байгаа  иргэдээ татан авах ажиллагааг үе шаттайгаар тасралтгүй зохион байгуулж байна.

  • Энэ сарын 2-нд БНСУ руу хоёр онгоц,
  • Энэ сарын 4-нд Токио хот руу,
  • Энэ сарын 7-нд Сөүл рүү дахин хоёр нислэг,
  • Энэ сарын 9-нд Туркийн Истанбул руу транзит нислэг,
  • Энэ сарын 15-нд Сөүл хот руу транзит нислэгээр АНУ болон бусад оронд байгаа иргэдийг түлхүү хамруулан татаад байна.



Долоон удаагийн тусгай нислэгээр 1470 иргэнээ татан авна


Мөн

  • Энэ сарын 21-нд УБ-Токио чиглэлд Япон улсад байгаа иргэдийг, 
  • Энэ сарын 26-нд УБ-Франфурт чиглэлд Европд байгаа иргэдийг,
  • Энэ сарын 28-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, 
  • Энэ сарын 29-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг,
  • Энэ сарын 30-нд УБ-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 1470 иргэнийг татан авахаар болсон талаар УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

"COVID-19"-ийн цар тахлын халдвартай холбоотойгоор тогтоосон хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш манай улс дэлхийн 44 орноос 67 мянга 290 иргэнээ эх орондоо агаараар болон газраар, төмөр замын тээврээр татан авсан.





Холбоотой мэдээ