Боловсролын багц хуулиудыг нийтэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-13 11:49:50

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн өнөөдрийн шинэ дугаарт УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог баталсан тогтоол болон Боловсролын багц хуулиуд зэргийг нийтэлжээ. 

Боловсролын багц хуулиудын хүрээнд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус нийтэлсэн байна.

Мөн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтоох тухай" УИХ-ын тогтоол, “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын тухай Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн байна. Тус журмаар Сум хөгжүүлэх Сангийн хөрөнгийг сумдад жижиг, дунд үйлдвэр шинээр байгуулах буюу үйл ажиллагааг нь өргөтгөх, шинэчлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, хөнгөлөлттэй зээл олгоход зориулан зарцуулах бөгөөд Сангаас иргэн, хуулийн этгээдэд  хөнгөлөлттэй зээл олгоход зээлийн хүүгийн хэмжээ нь жилд 3 хувь,  зээлийн хугацаа нь 36 хүртэл сар байна гэсэн нөхцөлтэй байхаар тогтоожээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ