Ж.Керри: Авлига бол улс үндэстнийг хөнөөдөг учраас бидний дайсан юм

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-13 11:43:08

ЛОНДОН. /VOA/. Авлигатай тэмцэх асуудлаарх дэлхийн дээд хэмжээний уулзалт өчигдөр Лондон хотноо болсон байна. АНУ болон Их Британи улс өөрсдийн явуулж бодлого болон хөгжиж буй орнуудын авлигад идэгдсэн улс төрчдийн хулгайлсан олон тэрбум долларыг нууж хаадаг газар болж байгаагаа эргэн харах цаг болжээ гэдгийг энэ удаагийн уулзалт харууллаа.

Уг дээд хэмжээний уулзалтын үеэр Африкийн генералууд, олигархууд, авлигач дарангуйлагчдаас эхлүүлээд улс орнуудаас хулгайлсан мөнгийг хүлээн авч буй баян орнууд, тэдгээрийн банкууд, үл хөдлөх хөрөнгийн брокеруудыг буруушаасан байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри уулзалтад оролцсон төлөөлөгчдөд хандан үг хэлэхдээ “хулгайн замаар олсон хэдэн арван тэрбум долларыг улс орнууд, тэр дундаа АНУ-ын банкуудад нууж байхын оронд боловсролын салбарт эсвэл хөгжил буурай газарт гүүр барихад зарцуулах боломжтой. Бид АНУ, муж улсууд, бүх иргэдийнхээ төлөө тэмцэл хийж байна. Авлига бол хэт давруу үзэлтнүүдийн нэгэн адил улс үндэстнийг хөнөөдөг учир бидний дайсан юм. Өнөөдөр дэлхий дахинд бий болоод байгаа хэт давруу үзэл болон шударга бус үйл ажиллагаанд идэгдсэн тогтолцоонд туйлдаа хүртэл зэвүүцсэн хүмүүсийн хооронд ялгаа алга байна. Энэ зэвүүцэл, бухимдал улс орнуудад өөр өөр хэлбэрээр илэрч байна” гэж мэдэгджээ.

Д.Нямтулга


 

Холбоотой мэдээ